Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэрбээр "Дуучин С.Жавхлан ард түмний өмнөөс юуны төлөө жагсч байна вэ гэдэг тодорхойгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь хууль тогтоомж нь хэвээрээ байхад үр дүнгүй. Үүнийг С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдэхгүй байна гэж байхгүй. Австрали, БНХАУ-тай харилцаагаа зогсоогоод, нүүрсний асар том эрэлт бий болсон. Хил хаалттай. Хариуцлага тооцмоор байгаа бол жинхэнэ хүмүүстэй нь хариуцлагаа тооцох ёстой юм. Ард түмний нэр барьж худал ярьж байна. Энэ мэт үйлдлүүд давтагдсаар байвал итгэх хүнгүй, ард түмний дархлаагүй боллоо. Ийм нийгмийг хүсээд байна гэж үү. Мөн МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ" гэсэн юм.
Харин энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "С.Жавхлантай уулзсан. Тэрбээр "Аймаг орон нутгаар тойрно. Нийтдээ 4 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Үүнд хамтарч ажиллах, Засгийн газрын оролцоо ямар байдаг вэ гэх асуудлыг хэлсэн. Бид боломжгүй гэдгээ хэлэхэд мань эр нэлээн бухимдсан. Жагсаал цуглаан хийнэ гэж ярьж байснаа ажил хэрэг болгоод явчихна гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхны арга хэмжээг дэмжээд байх боломжгүй" хэмээн Zarig.mn сайтад өгчээ.