Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: “Баянзам“ ТББ-ыг гэрээгээ дүгнэе гэтэл талбай дээр жагсаал зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 35 секунд

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн юм.

Тиймээс ЗТХ-ийн сайд Л.Халтараас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ хэсэг хугацааных уу. Энэ замыг хаах шийдвэр гаргаж байгаа нь ямар учиртай вэ?

-Улсын чанартай авто зам. Гэхдээ тэнд нөхцөл хүнд байгаа. Газар нь маш хэцүү болсон. Гэхдээ энэ сарын 20-ныг хүртэл хугацаа байна. Тиймээс Баянзам ТББ-тэй өмнө байгуулсан гэрээгээ дүгнэе. Ингээд болох болохгүй байгаа зүйлээ хоёр талаас нь ярилцъя гэсэн. Харамсалтай нь шөнө суугаад гэрээгээ дүгнэе гэчихээд талбай дээр жагсаал зохион байгуулсан байна.

-Бид нүүрсээ экспортоор гаргах нь чухал. Гэтэл нүүрс тээврийн замаа хааж байгаа нь алдагдал үүсгэхгүй юу?

-Бид эдийн засгийн бодлоо гээд хэзээ ч сэргээгдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй. Бид хяналт тавих ёстой. Байгаль дэлхийг сүйрүүлж байгаа тэр зам дээр юу хийх ёстой вэ гэдгийг хариуцагч байгууллагууд хоорондоо ярилцаж шийдлээ гаргах ёстой. Түүнээс мөнгө гэж хараад тус замаар юу ч хамаагүй явуулбал, энэ байгаль дэлхий яах вэ.

-Жолооч нарын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ. Шийдэл нь юу вэ?

-Тээвэр нь одоо хэвийн үргэлжилж байгаа. Би аравдугаар сарын 20-ноос хаана гэж хэлсэн. Шинжилгээний асуудлаар Эрүүл мэндийн сайдад хандана. Бөмбөлгийн асуудлаар энэ баасан гаригт Сангийн сайд болон холбогдох хүмүүстэй нь газар дээр нь ажиллана. Баянзамаас тавьж буй шаардлагад бид хариу өгсөн. Гэрээгээ дүгнэе. Аль аль талаасаа болохгүй байгаа зүйлээ ярилцъя гээд тохироод гарахад өнөөдөр талбай дээр асуудал үүсгэж байна. Бид эхлээд болохгүй байгаа зүйлээ ярьж шийдэх ёстой.

-Та энэ тушаалыг гаргахдаа Ерөнхий сайдтай ярилцсан уу. Ерөнхий сайд экспортоо эрчимжүүлье гээд байгаа. Гэтэл нөгөө талд сайд нь өөр шийдвэр гаргаад сууж байна?

-Өнөөдрийн байдлаар Чойр өртөөн дээр 400 мянган орчим тонн нүүрс байгаа. Чойрын ард түмэн өдөр болгон л ярьж байна. Энэ тээврээ зогсоогооч гэж хүсч байна. Энэ зогсоох хугацаандаа замын дагуу үүссэн нөхцөл байдлыг засахын төлөө ажиллана.

-Нүүрс тээвэр хэзээнээс хэвийн болох вэ?

-Халдварын нөхцөл байдлаас болж байна.

-Чойрын замаар хятад компаниуд нүүрс тээвэр хийх гэж байна гэх мэдээлэл бий?

-Өнөөдөр Чойрын тээвэрт дотоодод манай улсад орж ирж тээвэр хийж байгаа нэг ч хятад жолооч байхгүй. Тийм бололцоо байхгүй.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн 14.00 цагт талаар мэдээлнэ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн 14.00 цагт талаар мэдээлнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.