Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм. Тодруулбал,
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, - Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, - Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
- Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
- Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай хэлэлцэж байгаа юм.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 14.00 цагаас мэдээлэл хийх гэж байна. Мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн захирал Б.Ганхуяг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар оролцоно.