Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Төрсүлд: МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од хувийн компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монголын залуучуудын холбооны удирдах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр МЗХ-ны ерөнхийлөгчийн хууль бус үйлдэл, барилга байгууламж дураараа нураасан, барьсан асуудлыг хөндлөө.

МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд “Барилгатай холбоотой асуудал энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тухайн цаг үед удирдах хорооны гишүүдийн зүгээс О.Гэрэлт-Од ерөнхийлөгчид удаа дараа шаардлага тавьсан. Ямар учиртай барилгын компани болох, хэн зөвшөөрөл олгож энэ барилгыг бариулах болсон, энэхүү барилга нь залууст ямар хамааралтай болох, яагаад нээлттэй тендер зарлаагүй талаарх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн авч тодорхой тайлбар, мэдээлэл хийгээгүй. Мөн хувийн компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн ба гэрээг нуун дарагдуулсан. Байгууллагын өмч болох “Залуус” танхимыг нураасан. Соёлын өвд багтах хуучин удирдлагуудын тарьж ургуулсан модыг ямар нэг зөвшөөрөлгүйгээр тайрч устгасан. Иргэдийн зүгээс энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн ч тодорхой арга хэмжээ аваагүй. Удирдах зөвлөлийн гишүүд дангаараа хүртэл уулзаж асуусан. Гэвч МЗХ-ны дүрмээр далимдуулж албан тушаалаар хавчих хандлагыг гаргасан. Удирдах зөвлөлийн хурал зарлахад нэг ч удаа оролцож байгаагүй” гэв.

Сайжруулсан түлшийг нэг удаад 1.5-2 кг-ыг хийж галлахыг зөвлөж байна
Сайжруулсан түлшийг нэг удаад 1.5-2 кг-ыг хийж галлахыг зөвлөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.