Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: МЗХ-ны байрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон учир хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголын залуучуудын холбооны байранд лоунж, ресторан үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэл гарсан. Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Залуучуудын байрны асуудал ТББ-ынх учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан. МЗХ гэдэг байгууллага, үе үеийн удирдлагууд нь олон нийтийн эзэмшлийг шамшигдуулсан байна уу гэдгийг АТГ-т шилжүүлсэн" гэх мэдээллийг өгч байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Улмаар Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн байна. Учир нь тус байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

“Дорноговь аймгийн Мандах суманд ажлын хэсэг очих хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн“
“Дорноговь аймгийн Мандах суманд ажлын хэсэг очих хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн“
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.