Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Гэрэлт-Од: Өнөөдөр мэдээлэл хийсэн МЗХ-ны дэд ерөнхийлөгчид бол МЗХ-ноос хөөгдсөн хүмүүс

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Монголын залуучуудын холбооны удирдах хорооноос хэвлэлийн бага хурал хийн МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од хувийн компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн хэмээн мэдээлэл хийв. Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өөрийн биеэр хэвлэлийн хуралд очиж, тайлбар өглөө.

Тэрбээр "Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Хүн бүрт тодорхой хэмжээний эрх ашиг байгаа. МЗХ өмнө маш их өмч хөрөнгөтэй байсан. Гэвч тал талд алга болж зөвхөн энэ барилга үлдсэн. Тиймээс барилгын ажлыг нэмэгдүүлэхээр удирдах хорооны тогтоолтойгоор үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн МЗХ-ны зарим дэд ерөнхийлөгчид ашиг сонирхолын зөрчилтэй. МЗХ-ны удирдах хороо гэсэн тамга хийлгээд, хуурамч гарын үсэг үйлдэж байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархсан баримт бий. Түүнийг СБД-ийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Өнөөдөр мэдээлэл хийсэн МЗХ-ны дэд ерөнхийлөгчид бол МЗХ-ноос хөөгдсөн хүмүүс. Бүх баримт бичгийг удирдах хороотой хамтран гаргасан, удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө гарын үсэг зурсан. Одоо баригдаж буй 16 давхар барилгын 42,5 хувь нь залуучуудын холбоонд оногдохоор гэрээ хийсэн. Манайх ТББ учир тендер зарладаггүй. Маш олон байрилгын компанитай уулзсан. Хамгийн их хувь өгсөн байгууллагтай хамтран ажиллахаар болсон. МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүдын тавьсан шаардлагад хариулт өгсөн. Надад МЗХ-ны дэд ерөнхийлөгчдийг халах эрх бий. Хууль бус зүйл хийж хөөгдсөн хүмүүс аргаа бараад ингээд явж байна” гэх тайлбарыг өглөө.

Б.Төрсүлд: МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од хувийн компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн
Б.Төрсүлд: МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од хувийн компанитай гэрээ байгуулан барилгын ажил эхлүүлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.