Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр“-ийн шилдэг гурван оролцогчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

МЗХ-оос "Шинжлэх ухаанч охидын МАНЛАЙЛАЛ хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн өнөөдөр /2023.01.03/ нээлтээ хийлээ. Тодруулбал, Монгол Улсад анх удаа ЕБС-ийн ахлах ангийн охид буюу 11, 12 дугаар ангийн охидын дунд энэхүү хөтөлбөрийг хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжүүлж буй юм.

Хөтөлбөрийн онцлог нь ахлах ангиа төгсөж буй охидод мэргэжил сонголтын зөвлөгөө, 36 цагийн академик хичээл болон хувь хүний хөгжил, оролцоо, манлайллын талаарх хичээлийг хөтөлбөрт тусгажээ. Энэ талаар, Төслийн зохицуулагч, Залуучуудын хөгжлийн хүрээлэнгйн захирал Б.Нандин-Эрдэнэ дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Хөтөлбөрт нийт 300 гаруй хүүхдийн материал ирснээс шилдэг 50 охиныг шалгаруулж авсан. Хөтөлбөрт хамрагдсанаар охид маань шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбаруудаас өөрийн онцлогт тохирсон мэргэжлийг сонгох боломжоор хангаж байгаа.

Түүнээс гадна эдгээр 50 охиноос шилдгийн шилдэг гурван охиныг шалгаруулж, сургалтын тэтгэлэг өгнө. Шалгаруулах журам нь хичээлийн идэвх оролцоо, эсээ бичлэгийн уралдаан, мөн бүтээлээр үнэлж, эхний гурван байрыг шалгаруулна.

Дараа дараагийн хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргээс маш олон охидыг хамруулахаар төлөвлөж байна" гэлээ.

Ж.Батсуурь: Эвлэрэлийн ажлын хэсэгт багтсан зарим гишүүд хуралдаа оролцохгүй, зарим нь гадаадад байна
Ж.Батсуурь: Эвлэрэлийн ажлын хэсэгт багтсан зарим гишүүд хуралдаа оролцохгүй, зарим нь гадаадад байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд