Монголын залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч нь МЗХ-ны Бодлогын зөвлөлийг даргалж ажиллах бөгөөд дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Байнгын хороодын үйл ажиллагаа, уялдааг холбоог сайжруулах, Дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм. Хүндэт ерөнхийлөгч Э.Галбадралын товч намтрыг хүргэж байна.
БОЛОВСРОЛ:
- Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баклаврыг 2009 онд
- АНУ-н Сан франциско хотын Сити коллеж Төрийн удирлагын магистр 2017-2020 онд
- Дотоод хэргийн их сургуулийн Магистр 2018-2020 онд
- Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахын ухааны докторын хөтөлбөрийг 2020- 2023 онуудад тус тус дүүргэсэн байна.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- УИХ-н тамгын газар 2009-2012 онуудад,
- “Мон-Атом” төрийн өмчит компанийн Стратеги, бодлогын газрын дарга 2012-2014 онуудад,
- “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралаар 2014-2016 онуудад,
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч даргаар 2016-2017 онд
- Монгол улсаас АНУ-н Сан франциско хотод суух Ерөнхий консулаар 2017-2020 ондуудад,
- Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн намуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр 2021 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байгаа туршлагатай юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!