Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Д.Монголхүү бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул саатуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Үүнтэй холбогдуулан АН-ын ХЗДХЯ-ны гадна жагсаж, түүнийг суллахыг шаардсан. Тэгвэл түүнийг ямар үндэслэлээр хорьсон талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсууриас тодрууллаа.

-Иргэн Д.Монголхүүг ямар үндэслэлээр саатуулсан талаараа мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасны дагуу эрх, эрх чөлөөгөө эдлэхийг хуульчилж өгсөн. Үүний дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Иргэдийн эрх, эрх чөлөөгөө эдлэх үйл ажиллагаагаа явуулахад цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж, ажиллаж ирсэн. Иргэн Д.Монголхүүгийн хувьд Сүхбаатарын талбай дээр бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн. Тиймээс эдгээрийг үндэслэж, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт нотлох баримтыг хүргүүлсэн. ЭХТА-ын 23.1-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа дуудсан боловч ирдэггүй. Мэдэгдэх хуудас хүлээж авдаггүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан учраас хойшлуулшгүйгээр баривчилсан. Улмаар прокурорын байгууллагаас уламжилж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 48 цаг саатуулсан. Цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг, улмаас олон нийтийг турхирдаг асуудалд арга хэмжээ авч ажиллах болно.

Хурдан морь унаач робот бүтээсэн П.Энхмандах: Цолмонхүү робот бүрэн утгаараа бүтвэл олон хүүхдийг эрсдлээс хамгаална
Хурдан морь унаач робот бүтээсэн П.Энхмандах: Цолмонхүү робот бүрэн утгаараа бүтвэл олон хүүхдийг эрсдлээс хамгаална
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.