No naadam хөдөлгөөнийг зохион байгуулагчид Yes or no төрийн бус байгууллагыг байгуулжээ. Тус ТББ-аас Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаал хийж байна. Тухайлбал наадам зохион байгуулсан аймаг, сумдын засаг дарга нарыг мөн ажлаа өгөхийг шаардаж байгаа аж.
Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс "Хүн болгонд хууль эрх тэгш үйлчлэхгүй байна. Үүнийг double standart буюу хоёр нүүртэй дарангуйлал гэж нэрлэж байгаа юм. Зургадугаар сарын 25-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлая гэх уриалгыг гаргасан. Гэтэл тэр өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөн, цэрэг парад алхуулсан. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийн аль аль нь харамсалтайгаар амь насаа алдсан иргэдээсээ уучлалт гуйж эмгэнэл илэрхийлээгүй.
Одоогийн Засгийн газар огцорч дараагийн Засгийн газар байгуулагдан одоо явуулж буй алдаатай шийдвэрүүдээ үргэлжлүүлсээр байвал дахиад л шаардлагаа хүргүүлнэ. Хэзээ ч үүнийг дуугүй хараад сууж болохгүй. Засгийн газрыг огцрох хүртэл энэхүү жагсаалаа урт удаан үргэлжлүүлэх болно" гэв.