Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: С.Зориг агсны хэргийг шинээр мөрдөх ажлын хэсэг байгуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны хэргийг шинээр мөрдөх ажлын хэсэг байгуулсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зориг агсантай холбоотой гурван Эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэргийг шалгаж байгаа" гэлээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд