Жагсаал хийсэн А.Отгонбаатарт ахмадууд 3 сая 248 мянган төгрөгийн хандив өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар тэргүүтэй иргэд Сүхбаатарын талбайд бүх ард түмний хаврын чуулганыг зохион байгуулж, ахмадуудаас хандив цуглуулсан. Хандиваар нийт 3 сая 248 мянган төгрөг цугласан байна.

Энэ талаар А.Отгонбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Энэ сарын 14-ны өдөр болсон ард түмний чуулганы үеэр иргэд өөрсдийн санаачлагаараа хандив өргөсөн. Нийт 3 сая 248 мянга 900 төгрөг цугласан байна. Хүмүүс хамгийн их хайрлаж, хүндэлсэн хүндээ гар сунгадаг. Энэ мөнгө өөрт нь маш их хэрэгтэй байсан ч ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаа нь хамгийн агуу байлаа. Энэ мөнгийг хадаганд ороож, хадгалаад алга тэнийлгэсэн арт түмнийхээ нурууг нь тэнийлгэнэ" гэжээ.

Түүнийг ахмад настануудын тэтгэвэр, сүүний мөнгийг хандив нэрээр татаж байна хэмээн шүүмжлэх хүн олон байгаа юм.

Д.Ганмаа: Улстөржилт болон гишүүдийн ирцээс болж Түр хороо байгуулах асуудал унах вий гэсэн болгоомжлол байна
Д.Ганмаа: Улстөржилт болон гишүүдийн ирцээс болж Түр хороо байгуулах асуудал унах вий гэсэн болгоомжлол байна
 
Л.Гантөмөр: Надад бүлгийн дарга болох сонирхол алга
Л.Гантөмөр: Надад бүлгийн дарга болох сонирхол алга
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!