Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолооч нар торгуулиа дараах дөрвөн төрлөөр төлөх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн хууль батлагдсан. Өршөөлийн хуулийн төсөлд жолооч нарын торгуулийг өршөөхөөр заасан билээ. Тодруулбал, 2021 оны аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд жолооч нар торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг нь Өршөөлийн хуульд хамруулахаар болсон юм.

Улмаар торгуулиа төлөхөөр ирсэн иргэд нэг цэгийн үйлчилгээний Гэрэгэ Киоск-т ачаалал үүсгээд байна.

Тэгвэл жолооч нар торгуулиа гэрэгэ киоск, emongolia, smartcar.mn, өөрт ойр байрлах банкаар төлөх боломжтой юм байна.

Сануулахад, Иргэд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийхэд торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал, та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана. Үлдсэн 50 хувь нь өршөөлд хамрагдсан гэсэн үг. Тэгэхээр та ил харагдаж байгаа мөнгөн дүнгээ төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэнэ. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдах юм.

Цагдан хорих баривчлах, саатуулах байранд шалгалт хийжээ
Цагдан хорих баривчлах, саатуулах байранд шалгалт хийжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд