Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Шатахууны нөөц байгаа, ААН-үүд одоо хязгаарлалтаа тавих хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэрээ шатахуунтай холбоотой асуудалд тайлбар өгөв. Тэрбээр "Шатахууны нөөц байгаа. Ялангуяа хариуцаж байгаа улсуудтай нь холбогдоод мэдээлэл авахад 17 мянган тонн буюу хагас сарын шатахууны нөөц хангалттай байгаа. Томоохон ААН-үүд хэт их хаширласан ч юм уу, орж ирэхгүй байх магадлалтай гээд барьсан зүйл байгаа гэж харж байна. Тиймээс үүнийгээ тавиад явах хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Роснефть рүү ярьж шатахууны асуудлыг шийдэхийг үүрэг болгосон. Улмаар 44 мянган тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг оруулах, Киргиз рүү явж байгаа шатахууныг зогсоож, Монгол руу явуулах зэрэг үүрэг чиглэлийг Роснефтийн Ерөнхий захирал өгсөн байгаа. Манай төлөөллүүд ч мөн ОХУ-д очсон. Шатахуун удахгүй, 5 хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно. ААН-үүд зохиомол хомстол битгий үүсгээсэй гэж хэлэхийг хүсэж байна. Энэ бол хэцүү асуудал биш. Зохион байгуулалтын л алдаа гарсан байх" хэмээлээ.

Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай
Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд