УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж буй Б.Гарамгайбаатар ХОМ-ээ АТГ-т мэдүүлжээ. Ингэхдээ орон сууц, барилга байгууламж байхгүй. Жилийн орлого 12 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, түүний сарын орлого нэг сая төгрөг аж.
Харин түүний гэр бүлийн жилийн орлого 12 сая төгрөг ба 60 саяар үнэлэгдэх нэг жийптэй. Хадгаламжиндаа 2.9 сая төгрөгтэй. Мөн нэг тэрбум төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлсэн байна.