Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

АТГ эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Тухайлбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т нь гаалийн хилээр нэвтрэн орж буй ачаа, барааны бүрдүүлэлтийг хийж ажилладаг Д.С, Т.Э нарын гаалийн мэдүүлгийг, хяналт шалгалтын байцаагч нараар түргэн шуурхай хянуулан, гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл олгуулж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд нийт 27 удаагийн үйлдлээр 88,5 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан этгээд бусдад давуу байдал бий болгож, 12.6 сая төгрөгийн цалин олгожээ
Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан этгээд бусдад давуу байдал бий болгож, 12.6 сая төгрөгийн цалин олгожээ
 
Өнөө шөнө тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Өнөө шөнө тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.