Ирэх аравдугаар сард зохион байгуулагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил боллоо. Тухайлбал, "Үнэн ба зөв" намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй А.Отгонбаатар ХОМ-ээ дараах байдлаар мэдүүлжээ. Тэрбээр,
Өөрийн жилийн орлого 115 сая, гэр бүлийн жилийн орлого 114 сая хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, жилийн орлого нь 229 сая төгрөг юм байна. Мөн 250 саяар үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 147 саяар үнэлэгдэх LEXUS 570 болон crown машин тус бүр нэг ширхэг, 48 саяар үнэлэгдэх 500 хоньтой хэмээн мэдүүлсэн байна.
Түүнчлэн 122 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн 1000м2 газар, 45 сая төгрөгийн хадгаламж, 51 сая төгрөгийн авлагатай юм байна.