Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19: Хүүхэд илүү удаан хугацааны турш халдвар тээж, тараах боломжтой

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 1 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Судлаачид  хүүхэд далд халдвар тээгч байж болохыг тогтоожээ
  • 745 хүүхэд дээр судалгаа хийжээ.
  • Халдвар авсан нэг ч хүүхдийн цээжний рентген зурагч уушгины хатгалгааны шинэ тэмдэг илрээгүй 
  • Хүүхдүүдэд гол төлөв хоолой өвдөх , ханиах, хамар битүүрэх зовиур илэрсэн 

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн Ковид-19  халдвар авсан хүүхдүүдэд өвчний шинж тэмдэг сул илэрдэг гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэвч үүнээс илүү  далд халдвар тээгч байж болзошгүйг тогтоожээ.

Эрүүл мэндийн “MedicalXpress” мэдээллийн сайт Хятадын Гуанжоу хотын Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнг нийтэлсэн байна.

Тус төвийн судлаачид КОВИД-19-өөр өвдсөн өвчтөнтэй харьцсан 2-15 насны нийт 745 хүүхдийн мэдээлэл дээр ажиллажээ.

Ингэхэд нийт 10 хүүхдээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн ба тэдэнд өвчний хүнд шинж тэмдэг ажиглагдаагүй бол долоод нь 39 хэм хүртэл халуурах шинж тэмдэг илэрчээ.

Хүүхдүүдэд гол төлөв хоолой өвдөх, ханиах, хамар битүүрэх зовиур илэрсэн ч насанд хүрсэн хүмүүст илэрч байсан толгой, булчин өвдөх шинж тэмдэг огт ажиглагдаагүй байна.

Түүнчлэн, халдвар авсан нэг ч хүүхдийн цээжний рентген зурагт уушгины хатгалгааны шинж тэмдэг гараагүй байна.

Дэвсгэр мэдээлэл: Хүүхдүүд таамаглаж байснаас илүү урт хугацааны туршид бусдад халдвар тараах боломжтой байжээ. Учир нь хамар, амнаас авсан дээжний шинжилгээ сөрөг дүнтэй гарсан ч эмнэлгээс гарснаас хойш 13 хоногийн дараа хүүхдийн өтгөнөөс коронавирус илэрсэн байна. 

                                                                                                                                                                                                                                             Эх сурвалж: MedicalXpress

"Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр биеийн байдал хүнд нэг хүүхэд ирнэ"
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.