Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр биеийн байдал хүнд нэг хүүхэд ирнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Гуравдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн өчигдөр оройн 19:20 цагт бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын таван тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Мэдээллийн үеэр Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийсэн юм.

ЗТХЯ:  "Коронавирус гарснаас хойш 2 сарын хугацаанд засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу манай  ажилчид 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам тээврийн хөгжлийн яам нийт 24 мянган ажилтантай. Үүнээс 16 мянга гаруй нь өөрсдийн үндсэн үүргээсээ гадна илүү цагаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Гадаадад буй иргэдээ авчрах үүргийн хүрээнд эхний ээлжинд  өндөр настан, хүүхэд хөгшчүүлээ авчрахаар бэлдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 731 иргэдийг тээвэрлэн авчирсан. Ирсэн иргэдээ автотээврийн товчооноос гаргасан тусгай автобусаар зөөвөрлөн тусгаарлах байранд хүргэж байгаа. Үүнд 40-50 ажилчид оролцож, эдгээрийг мөн тусгаарлаж байгаа. Өнөөдөр өглөө Улаанбаатар-Истанбул руу тусгай нислэг 6 цагт ниссэн. 250 гаруй орчим иргэд ирэх мэдээлэлтэй байна. Эдгээр иргэнийг хүлээн авах эмнэлэг, зочид буудал, амралтын газруудыг бэлтгэж, бэлтгэл ажил хангагдсан. Урьдчилсан байдлаар тус чиглэлийн онгоцоор биеийн байдал хүнд нэг хүүхэд зорчиж ирэх мэдээлэл байна. Тиймээс яаралтай тусламж үйлчилгээг бэлтгэсэн. 3 сарын 16-ны өдрөөс эхлэн хөл хориог цуцалснаас хойш орон нутгийн галт тэрэг, нислэгүүд хэвийн хуваарийн дагуу явагдаж байна. Ганцхан Баян-өлгий аймагт хөл хорио тогтоосон байгаа" гэв.

Д.Нямхүү: Өнөөдөр түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэнд ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ
Д.Нямхүү: Өнөөдөр түргэвчилсэн оношлуураар дахин нэг иргэнд ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц