АНУ-ын генерал Марк Милли Талибануудыг "харгис бүлэглэл" гэж тодорхойлсон бөгөөд тэд өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй талаар мэдээлжээ.
АНУ-ын цэргүүд мягмар гарагт Афганистанаас гарснаар Талибанууд хяналтаа тогтоож, шинэ засгийн газар зарлах төлөвтэй байна.
Генерал Милли АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остинтой нар лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийсэн юм. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэдийн талаар Талибануудтай хэрхэн зохицож байсан талаар асуухад ноён Остин "Бид Талибануудтай нухацтайгаар харилцаж байсан бөгөөд энэ нь аль болох олон хүнийг нүүлгэн шилжүүлэх зорилготой байсан" гэжээ.
"Дайны үед та хүчирхийллийн эрсдлийг бууруулахын тулд хийх ёстой бүхий л зүйлээ хийх шаардлагатай болдог. Талибанууд та бүхний бодож байгаагаас харгис хүмүүс. Тэдний өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй" гэж генерал Милли хэлжээ.
Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны явцад Афганистанаас нисэх хүсэлтэй 123 мянга гаруй хүн АНУ-д ирсэн байна.