Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК: Дельта хувилбараар батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал ихэснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийжээ. Хурлаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудал болон зохион байгуулалттай холбоотой асуулт, санал хүсэлтэд хариулт өгсөн юм.

Тухайлбал коронавируст (Ковид-19) халдварын дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй анхаарах асуудал юм. Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардлыг танилцуулж хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

-ӨЭМТ-үүд харьяа сургууль, цэцэрлэгийн эмч нар видео хичээлийг авсан эсэхэд хяналт тавьж, харилцаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ
Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.