Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмыг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хоёр өдөр зохион байгууллаа.

Цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар хэлтсийн мэргэжилтэн, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн нийт 1576 удирдах ажилтан, багш нар хамрагдаж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа.

Короновируст халдварын үед боловсролын үйл ажиллагааг танхимаар явуулахдаа :

  • Нэг ангид 20+5 суралцагчтай байх
  • Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах
  • Дотоод орчинд багш, удирдлагууд амны хаалт хэрэглэх
  • Хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байх
  • Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан уралдаан , тэмцээн зохион байгуулахгүй
  • Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авах
  • Хүүхдийн гарыг халдваргүйжүүлэх уусмалаар ариутгахгүй, зөвхөн савандаж угаана зэрэг зохицуулалтууд түр журамд тусгагдсан байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.