Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Цэцэрлэгийн насны 7338 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн II бүлэгт “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-ыг тусгасан бөгөөд үүн дотор цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарын судалгаанд хийсэн дүгнэлтийг багтаасан бөгөөд онцлох баримтуудыг танилцуулж байна.

2022 оны эхний 10 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хяналтын судалгаанд 1,630,680 хүүхэд хамрагдсаны 0.45 хувь буюу 7,338 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой гэж гарчээ.

Судалгаанд хамрагдсан багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл болон хүүхэд цэцэрлэг дээр ундны ус уух боломжийг хангалтгүй гэж үзсэн байна.

2.475 ТӨГРӨГӨӨР ХҮҮХДИЙН ӨДРИЙН ХООЛНЫ ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАРЫГ ХАНГАЖ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал 2,475 төгрөг байдаг. Гэвч энэ нь хоол, хүнсний материал авахад хүрэлцэхгүй, шим тэжээллэг хоол үйлдвэрлэх боломжгүй байдаг тухай цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнуудтай хийсэн ярилцлагад дурджээ.

Зарим цэцэрлэг хүлэмжийн аж ахуй эрхэлж, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж байгаа ч улирлын чанартай тул хүнсний ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН ӨДРИЙН ХООЛТОЙ ХОЛБООТОЙ ГАРГАСАН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ явуулдаг эцэг, эх, асран хамгаалагчдын 11.9 хувь, орон нутгийн цэцэрлэгт хүүхдээ хамруулдаг эцэг, эх, асран хамгаалагчдын 6.1 хувьд хоолтой холбоотой асуудал үүсэж байсан гэжээ. Хоолтой холбоотой асуудлууд нь ихэвчлэн төрийн өмчит цэцэрлэгт гарч байгаа ба хоолны чанарын талаар гаргасан санал, гомдлыг шийдвэрлэлт хангалтгүй гэж 63.3 хувь нь үзсэн байна.

ГОВИЙН АЙМГИЙН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГ УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧГҮЙ УЧИР ХАТУУЛАГТАЙ УСААР ХҮҮХДИЙН ХООЛ БЭЛТГЭДЭГ

Зарим цэцэрлэгүүдийн хувьд ундны усны асуудал хамгийн хүндрэлтэй байна. Тодруулбал, цэцэрлэг дээр хүүхэд хангалттай хэмжээний ундны ус уух боломж цэцэрлэгт хангалтгүй байгаагаас гадна говийн аймгийн зарим цэцэрлэг ус ецэвэршүүлэгч байхгүйтэй холбоотой стандартын шаардлага хангаагүй, хатуулагтай усыг хүүхдийн хоол бэлдэхэд шууд хэрэглэж байна.

Хотын захын хорооллын цэцэрлэгүүд төвийн шугамд холбогдоогүйгээс болж зөөврийн ус ашигладаг. Цэцэрлэгийн хашаанд худаг гаргасан ч худгийн ус нь чанарын шаардлага хангадаггүй гэжээ.

Ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж асаргаа, хамгаалал, хөгжил боловсролыг нэгдмэл хандлага, арга зүйгээр дэмжиж ажиллах нь дэлхий нийтийн төдийгүй, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг боловч хоол тэжээлийн хүрэлцээ, хангамж одоогоор манай улсад хангалтгүй байна.

СӨБ-ын байгууллагын үйл ажиллагаанд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийн удирдлагын системд тавих шаардлага”, "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" MNS 7005:2023 стандартыг мөрдөж байна.

Засгийн газрын Хоолны зардлын норматив тогтоох тухай тогтоолд СӨБ-ын байгууллагын хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь хэмжээг эцэг, эх, асран хамгаалагчаас төвлөрүүлэн, зарцуулах, хяналт тавих тухай заасан хэдий ч, эцэг, эхээс гаргуулах зардлын зөрүүг хэрхэн тооцох аргачлалыг одоо хэрнэ батлаагүй байна.

Тэгвэл 2-5 насны хүүхдүүд өдөрт идэх ёстой хоолны хэрэгцээнийхээ 60 гаруй хувийг цэцэрлэгийн орчинд хангуулах зайлшгүй шаардлага байдаг ч харамсалтай нь нэг хүүхдэд ноогдох хоолны зардал хэтэрхий бага байгаагаас шим тэжээлийн дуталд өртөх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь асуудал дагуулж байна.

Тухайлбал, хамгийн сүүлд үндэсний хэмжээнд явуулсан V судалгаагаар хүүхдийн хоол хүнсэнд төмөр, А аминдэмийн гол эх үүсвэр болсон хүнсийг нялх, бага насны хүүхдэд хангалттай хэмжээгээр өгдөггүй эсвэл огт хэрэглэдэггүй “буруу дадал” хүн амын дунд ч байгааг сануулсан бол энэ байдал одоо хэрнэ өөрчлөгдөөгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж буй юм.

Х.Нямбаатар: МоАХ-ноос улбаатай “Шинэ дэвшилтэд” холбоо С.Зоригийн хөшөөг заржээ
Х.Нямбаатар: МоАХ-ноос улбаатай “Шинэ дэвшилтэд” холбоо С.Зоригийн хөшөөг заржээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.