Ерөнхий боловсролын сургуульд "Хүүхэд хамгааллын баг" ажиллах хүний нөөц бүрдэж, нэг хүүхэд ногдох хувьсах зардалд хүүхэд хамгааллын зардал багтжээ. Тэгвэл уг зардалд 2024 онд нийт 3.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна.
Ингэснээр хүүхдийг болзошгүй осол, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, шуурхай тусламж үзүүлэх, нөхөн сэргээх, дэмжлэг үзүүлэхэд тус зардлаас зарцуулах боломжтой болж байгаа аж.
Суралцагчийн нүд, шүд болон охидын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна. Үүнд:
- Эрүүл шүд арга хэмжээ, “Шүд эрүүл бол бие эрүүл” аян
- Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих" төсөл 2024-2027 он
- “Охидын эрүүл ахуй, ариун цэврийн багц” түгээх ажил зэрэг нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлж, сайн үр дүнг түгээн дэлгэрүүлнэ.
- Үе тэнгийн дээрэлхэл /Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй аян/, хорт зуршил /Анзаар аян/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот төслүүдийг дэмжинэ.
- Тэгш хамруулан сургах боловсрол, зохистой хооллолт, шим тэжээлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа зэрэг чиглэлүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.