Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр суллагдана. Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял болгон бууруулаад байсан. Гэвч Улсын дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тиймээс хэрэг мөрдөн байцаалтад буцсан энэ хугацаанд С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болоод байгаа юм.
Түүнийг суллагдаж байгаатай холбогдуулан АН-ын гишүүн, Хотын дарга асан С.Бат-Үүл цахим хуудаснаа "Би Баярцогтыг шоронд эргэж очоод түүнийг зовлон,бэрхшээл улам бүр хатааж, чанга болгосныг хараад бахадсан юм. Тэр номыг боть ботиор нь "идчихдэг-ийг хоригдлууд бүр гайхацгаадаг. Бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан лав. Би үнэндээ, ийм эрэлхэг хүн гэдгийг нь мэдээгүй явжээ" хэмээсэн юм.