Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурвын даваанд Улсын аварга Э.Оюунболд, Улсын арслан Ц. Содномдоржийг амлан авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" бөхийн барилдаан эхлээд байгаа билээ. Уг барилдаанд сүүлийн жилүүдэд допингийн хэрэгт нэр холбогдоод байсан Монгол Улсын аварга Э.Оюунболд зодоглож байна.

Тэгвэл Э.Оюунболд гурвын даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авсан нь олон түмний анхаарлыг ихээхэн татаад байна. Энэ давааны хамгийн сонирхол татсан учраа уг хоёр бөхийн учраа болсон бөгөөд сонирхолтой үзүүштэй барилдаан болно гэдгийг бөх сонирхогчид ам уралдан ярьж байна.

Улсын аварга Э.Оюунболдын хувьд Шүүхийн шийдвэрээр нэг жил барилдах эрхээ хасуулаад байсан хэдий ч эрх нь сэргэсэн энэ юм.

Харин Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд саяхан Хөвсгөл аймагт болсон бөхийн барилдаанд барилдаж чадалгүй олны хэл ам дагуулаад байсан юм.

Ташрамд дурдахад, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр нар энэ барилдаанд зодоглосонгүй. Ч.Санжаадамба нь МҮБХ-ны зөвлөлийн хурлын үеэр допингтой холбогдсон бөхчүүд барилдвал түүний хувьд барилдахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Ашиггүй ажиллаж ирсэн Хөрөнгийн бирж анх удаа 6 сарын дотор 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Ашиггүй ажиллаж ирсэн Хөрөнгийн бирж анх удаа 6 сарын дотор 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.