Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлсэн. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл хийхгүй байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр есдүгээр сарын сүүл хэсэгт 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийх эсэхийг шийдэх юм.
Энэ талаар БШУЯ-наас тодруулахад, "Энэ хичээлийн жилд 2-3 настай хүүхдүүдийг эхний ээлжинд бүртгэхгүй гэх шийдвэр гарсан байгаа учраас цэцэрлэгийн бүртгэл одоогийн байдлаар явагдаагүй байна. Харин өмнө бүртгэлгүй буюу цэцэрлэгт явдаггүй байсан дөрвөн настай хүүхдүүд харьяа дүүргийнхээ боловсролын газартай холбогдоод тухайн дүүрэгт энэ хичээлийн жилд хэдэн дөрвөн настай хүүхдийг нэмэлтээр авах боломжтойг тодруулаад тухайн цэцэрлэгт нэмэлтээр дөрвөн настай хүүхэд авах орон тоо бол цэцэрлэг дээр нь очоод бүртгүүлэх боломжтой" гэв.