Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1443 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 442 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1001 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 6 хүн нас барж, нийт нас баралтын тоо 869 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5074
-Хүндэвтэр 2735
-Хүнд 780
-Нэн хүнд 177 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 8153 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2000 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 8766 иргэн байна. Үүний 213 нь жирэмсэн, 1589 хүүхэд байна.