Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины олгой хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Наймдугаар сарын 7-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Гүрмийн нууранд автомашины олгой хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг өчигдөр буюу наймдугаар сарын 9-ны өдөр олсон талаар албаныхан мэдээллээ.

Эргэн сануулахад, “Гүрмийн нуур”-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 7-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Дуудлагы дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 40 настай эрэгтэй Б нь живсэн байсан тул наймдугаар сарын 9-ний өдөр 3-4 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Он гарсаар усны ослын улмаас 99 хүн амь насаа алджээ
Он гарсаар усны ослын улмаас 99 хүн амь насаа алджээ
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.