Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар усны ослын улмаас 99 хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 87 удаагийн усны осол гарч, 99 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 23 нь хүүхэд аж.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа дараах заавар, зөвлөмжийг дагахыг албаныхан уриаллаа.

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг сануулсан юм.

Баар, караоке эрхлэгчид үйл ажиллагаагаа өнөөдрөөс нээхээ мэдэгдлээ
Баар, караоке эрхлэгчид үйл ажиллагаагаа өнөөдрөөс нээхээ мэдэгдлээ
 
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.