Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баар, караоке эрхлэгчид үйл ажиллагаагаа өнөөдрөөс нээхээ мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Баар, караокены үйл ажиллагааг хариуцлагын гэрээ байгуулан үе шаттайгаар нээх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нээх шийдвэр нь албажаагүй учраас тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд мэдэгдэл гаргаад байгаа юм. Тус мэдэгдэлдээ, "Төр засгийн ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хамгийн удаан хугацаанд хязгаарлагдсан салбар бол караоке, баар. Хоёр жилийн хугацаанд хаахад караоке, баарны салбарынхан хамгийн их хүлээцтэйгээр төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасаар ирсэн билээ. Бизнес эрхлэгч нар үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд үйлчлүүлэгчийн шинэ тутам гарч ирж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлээд үйлчилгээгээ сайжруулаад хамтдаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд нийцсэн үйлчилгээ, стандартыг хамтдаа бий болгоод явах болно. Энэхүү мэдэгдэлээрээ бид цаашид энгийн горимоор нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжөө ажиллуулан энгийн горимоор ажиллахаа мэдэгдэж байна" гэсэн юм.

Мэдэгдэл гаргаад байгаа аж ахуйн нэгжүүд:

  • Amure karaoke / Амуре караоке
  • S13 караоке / karaoke
  • Venice Karaoke / Венец караоке
  • VOX event karaoke / вокс караоке

Энэ талаар мэдэгдэл гаргаад байгаа караокены зохион байгуулагчаас тодруулахад, "Энэ хугацаанд хамгийн тэвчээртэй байсан аж ахуйн нэгжүүд бол манайхан. Өнөөдрийг хүртэл бид тэвчээртэй хүлээлээ. Бусад ижил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ нэгдэхийг уриалж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиад л үйл ажиллагаагаа явуулна. Нэг удаагийн микрофоны маскыг үйлчлүүлэгчдэдээ хэрэглүүлээд, халдвар, хамгааллаа барьж ажиллана. Манайх өнөөдрөөс эхлэн үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа явуулна. Мөн үйлчлүүлэгч гарах тоолонд ариутгал халдваргүйтгэл хийнэ" гэв.

ХӨСҮТ: Хурим найр, олныг хамарсан бөөгнөрлөөс үүдэж халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй
ХӨСҮТ: Хурим найр, олныг хамарсан бөөгнөрлөөс үүдэж халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.