Онгоцны буудалд угтан авсан зураг
"Токио 2020" зуны олимпт оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Энэ үеэр олимпын мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг хэн ч тоссонгүй гэж нэлээд шүүмжилсэн. Тэгвэл БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд тамирчдаа хамтдаа угтан авч, баяр хүргэсэн байна.
Тодруулбал, "Токио-2020" зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад олимпоос медаль хүртэж, олон түмнээ баярлуулан, зорьсон зорилгодоо хүрч, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж чадсанд баярлаж мөн бахархан талархаж байгаагаа дэд дарга Ц.Одонбаяр илэрхийлж, Монгол уламжлал ёсоор медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн байна.