Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Монголын тамирчид марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 15 секунд

Манай Улсаас олимпт оролцсон тамирчдийн түрүүч өчигдөр эх орондоо хүрэлцэн ирсэн юм. Харин олимпын наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр Токиод хүрэлцэн очсон.

Тэгвэл манай тамирчид өнөөдөр марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Манай нөгөө марафонч болох Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм.
Олимпын наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын долоонд Б.Мөнхзаяа, найманд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.

Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм.
Өнөөдөр гэхэд Саппород 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 градус орчим байх төлөвтэй байна.

Саид Моллайгийн машиныг маргааш гардуулж өгөхөөр болжээ
Саид Моллайгийн машиныг маргааш гардуулж өгөхөөр болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд