Энэ сарын 19-ны өдөр Зүрх уулын орчмоос С. Нэргүй (Хөгжлийн бэрхшээлтэй) 38 настай иргэн алга болсон билээ. Тэгвэл алга болоод ес хонож байгаа бөгөөд түүнийг ар гэрийнхэн нь одоог хүртэл хайж байгаа юм. ОБЕГ-аас түүнийг эрэн хайх эрлийн ажиллагааг энэ сарын 23-наас түр зогсоосон хэмээн мэдээлсэн. Энэ талаар ар гэрийнхнээс нь тодрууллаа.
Тэд "С.Нэргүйг одоог хүртэл хайж байна. ОБЕГ-аас гурван өдөр хайж байгаад эрлийн ажиллагааг зогсоосон. Харин цагдаагаас хэдэн хүн хайж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ цагдаа нар яг хайгаад байгаа юм харагдахгүй байна. Хүмүүс гаргаж хайж байна гэсэн мэдээллийг л бидэнд өгч байна. Гэр бүл ах дүү найз нөхдийн хүрээнийхэн нь бол байнга хайж байна. Байж болох бүх газраар хайж байна. Хэл яриа муутай өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжгүй хүн шүү дээ. Одоо алга болоод ес хонож байна. Ар гэрийнхний хувьд сэтгэл санаа тогтворгүй, муу байна" гэлээ.
С.Нэргүй алга болох үедээ саарал подволка, хар өмд, саарал малгай, хүрэн сандаальтай байсан байна . Хүнд ямар ч гэм хоргүй тэрбээр унаж татдаг өвчтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул юм байна. Гэрийнхэн нь Шаваанаа гэж дууддаг учир энэ нэрээ сайн мэддэг байна.
Холбоо барих дугаар: 99091592, 95081592, 88125964, 93020454, 88108997