Токио олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол улсыг төлөөлөн оролцсон жүдоч Саид Моллай мөнгөн медаль хүртэж, манай улсын баг тамирчдын олимпын наадмын медалийн өнгийг өөрчилж чадсан билээ. Спорт тэр дундаа олимпын наадамд Монгол улсын нэрийг гаргасанд талархан жүжигчин Л.Сөрөлтийн ах таван сая төгрөгийн сэтгэлийн шагнал өгнө хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр " САНД МОЛЛАЙ ТАНД БАЯРЛАЛАА.
Өчигдөр энэ залуугийн талаар мэдээлэл уншаад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрсөн. Ганц бөх ч биш бүх салбарын ажилд амжилт гаргах нь асар их хөдөлмөр, тэвчээр, золиос байдаг түүнийг энэ хүн биеээрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй үнэн байх. Би баян хүн бишээ битгий буруугаар ойлгоорой байгаль орчныг хамгаалах ажил хийдэг ХАТАНДАЛАЙ гэдэг жижиг компанитай түүнийхээ орлогоос энэ гайхамшигтай сайхан залууд 5.000.000 сая төгрөгийн сэтгэлийн шагналыг өгөхгүй бол дараа харамсах юм шиг мэдрэмж төрөөд байна. ЭД БАЯЛАГ МӨНХ БИШ, ХҮНИЙ СЭТГЭЛ МӨНХ ЮМ БАЙНА. Би ч гэсэн нээх гоё зүйл ойлгосон юм шиг сэтгэл дүүрэн байна. БАЯРЛАЛАА МОЛОООО МИНЬ ЭЭ" хэмээжээ.