Эрэгтэйчүүдийн 81 кг-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллай медалийн төлөө Шамил Борчашвилитай барилдаж цэвэр ялалт байгууллаа. Улмаар монголын тамирчин Саид Моллай алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Олимпын наадмын тэнгэрт Монголын төрийн далбаа мандах цаг ойртож байна.
Саид Моллай бол Монголын нэрийн өмнөөс барилдаж байгаа анхны гадаад тамирчин юм. Түүнээс өөр монгол түмнийг төлөөлөн олимпт өрсөлдсөн легионер тамирчин үгүй билээ.