Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Уранцэцэг: Красникитай барилдах явцдаа барьцаа алдаад ялагдсан ч хүрлийн төлөө тайван барилдсан

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
3 минут 6 секунд

"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд 4 хонож байна. Энэ хугацаанд Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг олимпын хүрэл медаль хүртээд байгаа юм. Олимпийн хүрэл медальт М.Уранцэцэгтэй Токио хотод ажиллаж буй “ Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин цөөн хором ярилцжээ.

-Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпын эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпын медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлъя?

-Баярлалаа. Намайг олон жилийн тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо бүх ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна.

-Та дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль танд бүгд бий. Харин ганц олимпын медаль л дутуу байсан. Олимпын медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Олимпын наадам, олимпын медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дан шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпт хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна.

-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпын аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв. Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?

-Миний хувьд Красникитай барилдах явцдаа барьцаа алдаад ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.

-Ер нь Токиогийн олимпийн гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?

-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдочид дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.

-Олимп, дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе?

-Баярлалаа. Цар тахлын энэ хүнд үед , ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпын медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.

Ниппон Бүдокан ордон, Токио хот

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Сүргийн дархлаанаас илүү хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Сүргийн дархлаанаас илүү хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.