Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэрлэн голд осолдсон 10 настай хүүхдийн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Энэ сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаадугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голд осолдсон 10 настай хүүг эрэн хайж, өчигдөр цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Тус голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 10 настай нэг хүүхэд голд живж, аврах ангийнхан осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж олсон байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Өнөөдөр ажиллаж буй шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллаж буй шинжилгээний цэгүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд