Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Коронавируст халдварын хүндрэлээс болж жирэмсэн эхчүүд дутуу төрж байна“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 1 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр АШУИС-ын багш н.Мөнхцэцэг жирэмсэн эмэгтэйчүүд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тухайн жирэмсэн эмэгтэйн ажиллаж буй байгууллагын зүгээс хөнгөлөлт эдлүүлэх, боломжтой бол гэрээс нь ажиллуулах нөхцөл бололцоог дэмжиж ажиллах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс халдварын хөнгөн хэлбэрийн үед өөрт шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийхгүйгээр, гадуур гарч болно гэж бодоод байна. Мөн дур мэдэн эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлж байна. Халдварын хүнд болон хүндэвтэр хэлбэрийн үед уушгинд хатгаа үүсдэг. Эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл үүсч байгаа. Халдваргүй жирэмсэн эхтэй харьцуулахад эхийн эндэгдэл 2-22 дахин нэмэгдсэн байна. 35-аас дээш насны хүмүүс халдварын хүнд хэлбэрт өртөх магадлал их байна. Хүнд, нэн хүнд хэлбэрт жирэмсний 28-32 долоо хоногтойд хүндрэх эрсдэл их байгаа юм. Таргалалт, чихрийн шижинтэй жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэлтэй байна.

Халдвараар өвдсөний дараа богино хугацаанд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгддөг гэдгийг тогтоосон. Эхээс урагт халдвар тархах эрсдэл 12.5 хувьтай. Коронавирус халдварын хүндрэлээс болж жирэмсэн эхчүүд дутуу төрж байна. Халдваргүй жирэмсэн эмэгтэйг аль болох эмнэлэгт бага очуулахын тулд цахимаар зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ жирэмсэн эх та халдвар авснаа мэдвэл яаралтай өрхийн эмнэлэгт хандаж, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээний журам зааврыг мөрдөх ёстой" гэлээ.

Б.Болдсайхан эмч Хөвсгөл, Завхан аймагт ажиллаж, 80 гаруй хүүхэд үзжээ
Б.Болдсайхан эмч Хөвсгөл, Завхан аймагт ажиллаж, 80 гаруй хүүхэд үзжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.