“Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 52 секунд

Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулж байна.

Форумаар 50 жилийн өмнө байгуулагдаж байсан Эрдэнэт хот 2036 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлалаа Бүтээлч, Ухаалаг, Тогтвортой байхаар төлөвлөснөө танилцуулна.

Хөгжлийн үзэл баримтлалд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тэнцвэртэй авч явахаар тодорхойлжээ.

2036 он хүртэл 12 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шат 2025-2028 онд хэрэгжинэ. Энэ хугацаанд нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон “Эрүүл оюунлаг хот”, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан “Ухаалаг хот”, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой “Цэвэр агаартай хот” зэрэг төслийг танилцуулах юм. Мөн эдгээр төслийн хүрээнд хэрэгжих 60 дэд төсөл, түүний үр дүнг танилцуулж, эрдэмтэн судлаачдын санал шүүмжийг сонсоно.

Мөн гадаа талбайд барилга, эрчим хүчний ногоон шийдэл бүхий техник, технологи, агро технологийн үзэсгэлэн гарна.

Орхон аймаг эдийн засгийн форумыг 2017 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Б.Жаргалан: Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх асуудалд АН-ын бүлэг 5 хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
Б.Жаргалан: Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх асуудалд АН-ын бүлэг 5 хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
 
Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт боллоо
Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!