ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө болон Түшиг сумдад гарсан түймрийг унтрааж дуусаагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Майнзоонд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн түймрийг 7 хоногийн дараа бүрэн унтрааж дуусаагүй байгаа талаар ОБЕГ-аас өнөөдөр /2025.05.06/ мэдээллээ. . Энэ түймрийн баруун талаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, баруун талаас нь Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны ажилтнууд, Мандал сумын ойн мэргэжлийн анги, нөхөрлөлийнхөн унтрааж байна. Энд нийт 97 хүн ажиллаж, унанги мод, хөвдийг цэвэрлэн, галын голомтыг нэгбүрчлэн цэвэрлэж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн Аршүрэнд 5 дугаар сарын 1-ний өглөө гарсан түймрийг 6 дахь хоногтоо нүдэж байна. Үүнийг унтраахаар 370 орчим хүн ажиллаж буй аж. Уг түймрийн баруун талаас 2 бульдозерээр 20.4 км урт зогоон татжээ. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, орон нутгийн иргэд уг түймрийг унтраахад оролцож байна. Энд нийт 5000 га газар шатжээ.

Д.Бум-очир: Эрчим хүчний салбараа аврахын тулд Засгийн газар нь УИХ-тайгаа нийлж байгаад ард иргэд, ААН-үүдэд ачааллаа үүрүүлсэн
Д.Бум-очир: Эрчим хүчний салбараа аврахын тулд Засгийн газар нь УИХ-тайгаа нийлж байгаад ард иргэд, ААН-үүдэд ачааллаа үүрүүлсэн
 
Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ
Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!