Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: Аймгийн засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулсан 2024 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийж байна. Удахгүй танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр "Аймгийн засаг дарга нарын Ерөнхий сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний 2024 оны биелэлтэд дүн шинжилгээ хийх ажил дуусах шатандаа явж байна. Үүнээс гадна тодорхой тохиолдлуудад иргэдээс ирсэн гомдол, саналын дагуу газар дээрх хяналт, шалгалтын ажлыг хийж байна. Өнгөрсөн хугацаанд найман аймгийн засаг дарга нарын үйл ажиллагаанд шалгалт хийж Төрийн албаны тухай хууль болоод бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгаа талаарх ажлуудад дүгнэлт хийж байна. Үнэлгээний нэгдсэн дүнг удахгүй танилцуулах болно" гэв.

Цагаанбургастай–Онги усан цогцолбор байгуулах төсөл эхэллээ
Цагаанбургастай–Онги усан цогцолбор байгуулах төсөл эхэллээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.