Ирэх зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх талаар өчигдөр цахим орчинд тархсан. Тодруулбал,
- Хөшигийн хөндий буюу Шинэ зуунмод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлнэ.
- Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтооно.
- Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай болгож томсгоно.
- Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулна.
- Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа. Тэрбээр "Уг хууль хэрэгжихэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардагдаж байгаа учраас 1-2 жилээр хойшлуулаасай гэсэн хувь гишүүний бодол байна. Орон нутагт сонгуулийн тойргийг усалж байдаг улстөрчдийн сонирхол Улаанбаатар хотыг 14 хуваахыг хүсэхгүй байгаа гэдгийг шулуухан хэлье. Үүнийг ойлгохыг хүсэхгүй байгаа. Дараа, дараагийн сонгуулийн бэлтгэл ажил буюу эрх мэдлийг задалсан тохиолдолд үүнийг дагаад намын бүтэц, намын анхан шатны нэгж дээрх эрх мэдлээ алдахгүй гэсэн улстөрчдийн сонирхол байгаа. Үүнийг үгүйсгэхгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!