Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, "Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” хийж дүрэмтэй болоод үйл ажиллагаагаа эрхлэх бүрэн боломжтой. Харин хууль дүрмээ биелүүлэхгүй бол хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэжээ.
Ингэснээр маргаашнаас эхлэн зоогийн газар, кофе шоп, ресторанууд вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд заалаар үйлчилэхээр боллоо.