Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Каддафийн охиныг ЕХ-ны хар жагсаалтаас хасжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

  Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн охин Аишаг Европын Холбооны /ЕХ/ хар жагсаалтаас хассан байна.

  Европын шүүх хурандаа Муаммар Каддафийн охин Аиша Каддафиг "бүс нутгийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэхээ больсон" гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна. Европын хориг арга хэмжээний жагсаалтаас хасах эсвэл оруулах шийдвэрийг ЕХ-ны гишүүн орнууд гаргадаг бөгөөд энэхүү шийдвэрийг хоёр сарын хугацаанд давж заалдах боломжтой байна. 

  Аиша Каддафиг 2011 оны хоёрдугаар сард ЕХ-ны хар жагсаалтад оруулжээ. Өдгөө 44 настай, өмгөөлөгч мэргэжилтэй Аиша Каддафи одоо Оманд амьдарч байгаа юм. Тэрбээр 2011 оны наймдугаар сард хурандаагийн хоёр дахь эхнэр болох ээж Сафиа Фаркаш, бага насны хүүхдүүд болон дүү Ганнибал, Мохаммед нарын хамт Триполид мөргөлдөөн ид болж байх үед Алжир руу зугтан гарчээ.

Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.