Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн албанд томилогдох 116 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 116 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт 106 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 261 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 145 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг дэмжив
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг дэмжив
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.