Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангайн Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Архангай аймгийн Чулуут суманд очсон кино зураг авалтын багийн нэг гишүүнээс халдвар илэрч, нийт 15 хүнийг ХӨСҮТ шилжүүлсэн. Тус сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиолдлын хавьтал болсон иргэдээс долоо хоногийн дараа PCR шинжилгээ дахин авах юм.

Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Түүнчлэн сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан бол хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж. Өнөөдрийн байдлаар Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлагджээ.

Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог гурав болгон нэмэгдүүлж, хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байна.

Японы аймгийн засаг даргын суудалд өрсөлдөгч
Японы аймгийн засаг даргын суудалд өрсөлдөгч "Жокер"
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.