Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлсэн тул Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар мэдээлэл өглөө.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат:

“Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын шалгалтыг нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна. Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.

Сүүлийн 2 жилээ эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулах бөгөөд 100 орчим шалгатын байрыг бэлдэж байна. Бүртгэлийн алхмууд дээр гол анхаарах зүйл нь шалгуулагч иргэний үнэмлэх, цээж зураг, арын фон нь цайвар цулгуй өнгө байх шаардлагатай. 

Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй. Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой” гэлээ.

Ц.Оюунгэрэл АН-ын даргад хүч үзнэ гэв
Ц.Оюунгэрэл АН-ын даргад хүч үзнэ гэв
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.