ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга өнөөдөр 25 хүн эдгэрч, гэртээ гарсан талаар мэдээллээ. Тэрээр Монгол Улсад халдвар авч эдгэрсэн нийт хүний тоо 1802 буюу өвчтөнүүдийн 72,3 хувь нь эдгэрээд байна гэсэн юм.
- Халдвартын клиник
- Цэргийн төв эмнэлэг
- Яармагийн 300 ортой эмнэлэгт нийт 678 хүн эмчлүүлж байна.
Өчигдөр нийт 40,217 хүн PCR шинжилгээ хийснээс 49 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Нэг хаалга-нэг шинжилгээнд 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Улаанбаатар 1654
- Улсын хэмжээнд кластер 1980
- Улсын хэмжээнд нийт 2493 болсон байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 37 хүнээс коронавирус илрүүлээд байна.