НЭМЭЛТ: 12:40
МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж, Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцуулав. Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.
- Шадар сайд С.Амарсайхан
- ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
- Сангийн сайд Б.Жавхлан
- Соёлын сайд Ч.Номин
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга/
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
МАН тохиролцоонд хүрч чадахгүй байна
НЭМЭЛТ: 09:07 цаг
Өглөө 08:00 зарласан МАН-ын удирдах зөвлөл хуралдаж чадсангүй. 11:00 цагаас МАН-ын удирдах зөвлөл хуралдахаар болжээ. УИХ гишүүн сайд нь 6-7 болоод МАН-ынхан сайдуудаа тохирч чадахгүй байна. Соёлын яамны болон Эрүүл мэндийн яамны сайд дээр тогтож өгөхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Намын удирдах зөвлөлийн гишүүд санал хураалтаар шийдье гэсэн ч шинэ ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ санал хураахыг дэмжихгүй байгаа аж.
Ингээд ойлголцолд хүрч байж сайд нараа томилохоор уулзалтууд үргэлжилж байна.
МАН-ын удирдах зөвлөл өглөө 8 цагт хуралдана
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсон. Түүний анхны ажил нь хамтран ажиллах Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулж, томилох билээ. Томилгоо шинэхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нарын дунд маш нууцлалтай яригдаж байгаа аж. Маргааш өглөө гэхэд нэрс бэлэн болж, 08 цагаас намын Удирдах зөвлөлөө хуралдуулах юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр Сайдад нэр дэвшигч, горилогч хүмүүсийг намын удирдлагууд Тусгаар тогтнолын ордонд дуудан уулзаж байгаа аж. Мөн одоо сайдын суудлаа өгөх хүмүүсийг албан өрөөндөө, сайдын суудал горилогчдыг Тусгаар тогтнолын ордонтой ойр байх чиглэл өгөөд байгаа гэнэ.
Хэвлэлээр бичиж, ярьж байгаа нэрс худал гэдгийг ч эх сурвалж онцоллоо. Өнөө шөнө шинэ Засгийн газрын гишүүд тодрох аж.
Бид сайд нарын томилгоотой холбоотой баталгаатай мэдээллийг цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно